Зураг

амьдрал сайхан бүхнээр дүүрэн

Өөртөө итгэх итгэл муутай, сурч мэдсэнээр маруухан хүү ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байжээ. Харин ээж нь цаг үргэлж хүүгээ амжилтанд хүрч чадна гэдэгт итгүүлэхийг хичээдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв.
1943 он дэлхийн хоёрдугаар дайн болж байсан цаг үе. Хүү нь дайнд оролцохоор явах болсныг сонсоод ээж нь хүү дээрээ ирээд олон хүнээс ичиж зоволгүйгээр “миний хүү дайнд хамгийн шилдэг нь байх болно” гэж чангаар хэлж, хүүгээ өөртөө итгэлтэй, зоригтой байхыг сануулан дайнд мордууллаа. Хоёр жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхэгээр тулалдав. Yүнд түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидалууд нь нөлөөлсөн юм. Ээжийнх нь захидал бүр “Миний эрэлхэг зоригт, шантрашгүй зүтгэлт хүү минь ... ” гэж эхэлдэг байсан бөгөөд цаг өнгөрөх тусам захидалуудынх нь үгийн тоо багасаж, мөн үүнээс гадна таталган, чичирсхийж бичсэн юм шиг харагдах болсон тул миний бие сайн гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь ихэд эргэлзэж, хөөрхий ээжийгээ маш их санан дурсдаг байлаа. Захидал ирэх нь цөөрсөөр , эцэстээ нилээд хэдэн сар захиа ирээгүй байснаа дайн дуусахын үед нэг захидал хүлээн авчээ. Уг захидалд “Хайрт хүү минь энэ чигээрээ өөртөө итгэлтэй, бат зогсч яв!” гэсэн байлаа. Энэ цөөхөн хэдэн үгс хүүгийн сэтгэлд яагаад ч юм бат хадгалагдан үлджээ.
Дайн дуусахад хүү нь цэргийн яаманд ажиллахаар томилогдов. Энэ баярт мэдээг ээждээ дуулгахаар хүү гэртээ яаран ирэхэд ээж нь 2 жилийн өмнө нас барсан байлаа. Тэгвэл “Миний эрэлхэг зоригт, шантрашгүй зүтгэлт хүү минь ... ” гэж эхэлдэг ээжийнх нь захидалуудыг хэн бичсэн байж таарах вэ? Хоёр жилийн өмнө хүүгийн ээж хүнд өвчин тусч, үхэх нь гарцаагүй болсныг мэджээ. Өөрийг нь үхсэний дараа ч гэсэн хүү нь өөртөө итгэлтэй амьдраасай гэж бодсон ээж нэгэн арга сийлжээ. Ээж нь нас барахаасаа долоо хоногийн өмнө чичигнэж, салганасан гараараа 300 захидал бичин түүнийгээ өөрийн найзад өгч, хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн юм байжээ.

гоё санагдлаа

хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай

хайртай болход шалтгаан хэрэггүй

ХАЙР

ҮНЭН ҮГ

ЭР ХҮН Ч ГЭСЭН УЙЛДАГ

Би биш чи л жинхэнэ ядуу хүн

2 залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу тарчигдуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж. Баян залуу дутагдах гачигдах зүйлгүй хангалуун амьдардаг хэдий ч түүнд гэр бүл үр хүүхэд гэх зүйлгүй, харин ядуу залууд хайрлах хань, асрах үр хүүхэд байдаг байжээ. Ядуу залуугийн гэрээс үргэлж хөөрөн баясах хүүхдийн дуу хоолой, жаргалтай гэгч нь инээмсэглэх бүсгүйн инээд хангинадаг байв.

Харин баян эрийн гэрт түнэр харанхуй л ноёлдог байжээ. Тэрээр хэчнээн найз нөхөд хань ижилтэй болж болох ч түүнийг хүрээлэн байгаа хүн бүр эрх мэдэл, албан тушаалд нь дурласан бялдууч хүмүүс байдгий мэдэх учраас одоо хэр нь ганцаар амьдарсан хэвээр байгаа ажээ. Баян эр үргэлж нэгэн зүйлийг боддог байсан нь ядуу залууг яагаад үргэлж инээмсэглэн жаргалтай гэгч нь алхалдаг байсныг огтоос ойлгодоггүй байжээ. Нэгэн удаа баян эр ядуу залуутай харц мөргөлдөхдөө тэсгэлгүй асууж орхив.
-Чамд юу ч байхгүй хоосон ядуу өлмөн зэлмэн амьдардаг хэрнээ яагаад ийм жаргалтай гэгч нь алхалдаг юм, гэхэд ядуу эр өөдөөс нь инээмсэглэнгүй харснаа
-Би биш чи л жинхэнэ ядуу хүн гэжээ.

ЧИ МИНИЙ ЕРТӨНЦ

ЗАЛУУ: БИ ЧАМД ХАЙРТАЙ

БҮСГҮЙ: ТЭГВЭЛ ЧИ НААД ҮГЭЭ ЕРТӨНЦ ДАЯАР ХЭЛ

ЗАЛУУ: БҮСГҮЙН ЧИХЭН ДЭЭР АЯАРХАНААР ШИВНЭЖ БИ ЧАМД ХАЙРТАЙ

БҮСГҮЙ: ЧИ ЯАГААД ШИВНЭЭД БАЙГААН

ЗАЛУУ: ЯАГААД ГЭВЭЛ ЧИ ӨӨРӨӨ МИНИЙ БҮХЭЛ ЕРТӨНЧ

 

ээжийн маань найман худал үг "ӨГҮҮЛЛЭГ"

 

Энэ түүх намайг хүүхэд байхаас эхэлсэн юм. Би нэгэн ядуу айлын хүүхэд байсан учраас хоол хүнс гээд ер нь аливаа зүйлээр дутмаг амьдрахын зовлонг мэддэг байлаа. Хоолны цаг болоход ээж үргэлж л надад будаагаа өгдөг байлаа. Ээж маань будаагаа миний аяга руу хийхдээ "Миний хүү идээрэй. Ээж нь ерөөсөө өлсөхгүй байна" гэдэгсэн.

Энэ ээжийн минь эхний худал үг байсан юм.

Намайг том болох үед ээм маань надад тэжээллэг хоол хэрэг болно гээд завтай үедээ үргэлж л гол руу явж загас барьдаг байлаа. Загасанд явсны дараа ээжийн хийдэг байсан шинэхэн шөлний үнэр надад хэрхэн ууж, загасны ясыг яаж мөлжиж байхыг ээж минь харж суудагсан. Би ээжийгээ ингэж суухыг хараад идэж байсан загаснаасаа өгөхөд ээж минь шууд л татгалзаж "Ид, ид хүү минь. Би үнэхээр загасанд дургүй" гэдэг байж билээ.

Энэ ээжийн минь хоёр дахь худал үг байсан юм.

Намайг сургуульд ороход ээж минь хүнд хүчир хөдөлмөрийнхөө хажуугаар давхар ажил хийж эхэлсэн. Энэ нь гэр бүл иаань мэдээж их хэрэг болсон. Нэгэн өвлийн хүйтэн шөнө даарснаасаа болоод тавгүйрхэн сэртэл ээж минь лааны бүдэгхэн гэрэлд миний хувцсыг оёж байлаа. Би ээждээ "Ээжээ, унтаж амар. Та маргааш өглөө бас л ажилтай шүү дээ" гэхэд ээж минь над руу инээмсэглээд "Хүү минь унт даа. Ээж нь ядраагүй байна" гэж хэлсэн.

Энэ ээжийн минь гурав дахь худал үг байсан юм.

Дунд сургуулиа дүүргэх төгсөлтийн шалгалт... ээж минь надтай хамт байхаар ажлаасаа чөлөө авч, шалгалтаа дуусгахыг минь хүлээж, халуун наранд шарагдан хөлсөө урсган бүхэл өдөржин намайг хүлээсэн. Төгсөлтийн шалгалт дууссаныг мэдэгдсэн хонх дуугарсан даруй, ээж минь надад авч ирсэн цайнаасаа аягалж өгсөн. Над руу баяртайгаар харж суугаа, хөлс нь асгарсан ээжийгээ би өрөвдөж аягатай цайгаа өгөх гэсэн боловч "Уу хүү минь уу, ээж нь цангаагүй байна" гэж билээ.

Энэ ээжийн минь дөрөв дэх худал үг байсан юм.

Аавыг минь хүнд өвчнөөр нас барсны дараа хөөрхий ээж минь эцгийн үүргийг давхар үүрэх болсон юм. Тэр бидний төлөө ганцаараа зүтгэж эхэлсэн. Амьдрал маань улам л дордож байсан ч ээж маань цөхрөөгүй ээ. Бидний амьдралыг илт муудаж байхыг харсан авга ах маань ээжийг дахин гэрлэхийг удаа дараа сануулж байсан ч ээж эрс дургүйцэж, "Надад хайр хэрэггүй" гээд зөвшөөрөөгүй юм.

Энэ ээжийн минь тав дахь худал үг байсан юм.

Дээд сургуулиа төгссөний дараа би ажилд орж, хөөрхий ээжийгээ амраах боломж ирсэн. Би ажлын шаардлагаар өөр хотод амьдарч, ээждээ туслахаар боломжийнхоо хэрээр мөнгө явуулдаг болов. Гэсэн ч ээж маань явуулсан мөнгийг минь хүлээж авалгүй, үргэлж над руу буцааж явуулдаг байлаа. Учрыг нь асуухад "Надад мөнгө хэрэггүй" гэдэг байсан юм.

Энэ ээжийн минь зургаа дахь худал үг байсан юм.

Бакалаврын зэрэг надад хангалтгүй санагдаж, магистрын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцсаны үр дүн сайн цалинтай, сайхан ажил эрхэлдэг боллоо. Би ээжийгээ далайн эрэг дэх байшиндаа хамт амьдрахыг санал болгосон ч хайртай ээж минь хүүгийнхээ энэ саналыг хүлээж аваагүй. Тэр "Надад таалагдахгүй байна" гэж хэлсэн юм.

Энэ ээжийн минь долоо дахь худал үг байсан юм.

Ээж маань амьдралын жамаар хөгширч, ходоодны хорт хавдартай болсон нь миний амьдралын хамгийн хүнд үе байлаа. Хэдхэн км-ийн зайтай амьдардаг ч хөөрхий ээждээ тэр бүр очиж чаддаггүйдээ харамссаар төрж өссөн ээжийнхээ гэрт очлоо. Мэс заслын дараа орноосоо ч босч чадаагүй ээж минь улам л жижгэрч, улам л хөгширсөн харагдав. Ээж минь хүүгээ хараад инээмсэглэж байсан ч, харцнаас нь зовиур шаналгаа мэдрэгдэж байсан юм. Ээжийгээ тийм өрөвдөлтэй байхыг хараад зүрх минь шархалж, нүднээс нулимс асгарлаа. Миний ээж намайг хараад "Битгий уйл хүү минь. Би огт өвдөхгүй байна" гэж хэлсэн билээ.

Энэ ээжийн минь найм дахь худал үг байсан юм.

эж маань хүүдээ дахин худал хэж чадаагүй ээ. Учир нь миний хайрт ээж энэ үгнийхээ дараа үүрд намайг орхин явсан юм.
Навч. Өгүүллэг

Намар. Өөдгүй бороо. Ёстой л нэг асгарч байна даа. Би чамд хайртай. Эрүү нь чичрээд л, гар нь салганана. Шар аяга. Дотроо кофетой. Чамайг би удаан хүлээсэн. Дугтуйгүй захидал. Дотор нь ганцхан ширхэг өнчин навч. Хатчихсан. Үгүй ээ, хатаачихсан. Урт шаргал долгионтой үс. Зүүн талдаа цэцэг хатгачихсан охин. Эсвэл бүсгүй. Юу юугүй уйлах гээд байгаа нүд. Уйлчих гээд.

Тэр үед намар байсан. Бяцхан суурин. Арван хэдтэй жаал хүү. Дугуйтай хүү. Өдөржин цэцэрлэгт “нисээд л” байдаг хүү. Түүнтэй хамт өдөржин дүүлдэг охин. Хонгор шаргал үстэй охин. Гэзгэн дээр нь цэцэг ургадаг охин. Гутлаа тайлчихдаг хүүхдүүд. Хөл нүцгэн хүүхдүүд. Навчис үйрүүлж тоглодог дуучин зүрхтэй хүүхдүүд.

Тэр үед дахиад л намар байсан. Бяцхан суурин. Сургуулийн төмөр хашаа. Модод чимээгүй чагнана. Хонгор шаргал үс. Салхинаас харамлам. Үсийг нь илбээд. Удаан суугаад л баймаар. Шөнө байсан. Энхрийлэм. Энхрийлэл. Би чамд хайртай гэж хүү хэлнэ.Үүлс тэднийг ичээгээд л. Навчит бөгж. Навчаар хийсэн бөгж. Ингээд л гэрлэчихсэн. Гээд итгэчихсэн охин.

Тэр үед бас дахиад л намар байсан. Яваад өгсөн. Их баяртайгар шүү. Амьдрана гээд л явчихсан. Тэр тэнд амьдарч байгаа гэж охин итгээд үлдсэн. Хүлээгээрэй. Эргээд ирнэ ээ. Хүлээгээд л байсан. Навчит бөгжөө зүүж болдоггүй. Номын завсар хийчихье. Хамгийн дуртай ном. Энд хадгална аа.

Тэр үед бас л нэг гунигтай намар байсан. Энэ удаа гунигт гэдэг үг нэмэгдсэн. Хадгалаад л байсан. Зүрхээ дэлгээд хатаамал болгосон. Жаазанд хийгээд, ханандаа өлгөчихсөн шаргал үст. Зүрхгүй юм чинь оронд нь тавих зүйл олъё. Өө тийм зураг зуръя. Улаан өнгө хаана байна. ааааа. Дуусчихаж ээ. Өө шар өнгө яг болно. Нар биш дээ ямар. Тэгвэл намар. Намар чинь цэнхэр өнгөтэй. Цэнхэр яг болно. Цэнхэр зүрх. Өө энд тавина аа. Яг сайхан таарч байна.

Тэр үед бас, бас нэг уйтгартай...гунигтай...намар байсан. Шуудангаар түүнд жаазтай зүрхээ явуулав. Чамд гэж бичэв. Их гоёор. Одоо хүлээх л үлдлээ. Эндээ хүлээнэ ээ. Хамт нисдэг байсан цэцэрлэгт. Тэр минь намайгаа олоод ирнэ. Энэ бороог ээ... Эээээ

Намар. Одоо хангалттай. Дахиж хүлээхгүй. Зүрхээ жаазнаас нь эргүүлж гаргаад байранд нь хийх хэрэгтэй. Эндээс өөрөө явна аа. Түүнийг хайж олно.

Зүрх рүү чинь алхдаг жимийг
Бүр мөсөн угаачихсан
Зүрхийг минь л дааруулдаг
Энэ бороонд алгаа тосон зогсохдоо... дуулаад л. Тэр сонсоно байх.

Танил нүд. Танихгүй харц. Намар бид хоёр чамайг их удаан хүлээсэн шүү. Намар бид хоёр чамайг их удаан хүлээсэн. Яагаад ирэхгүй байсан юм бэ? Яагаад. Яагаад. Яагаад. Яагаад? Яагаад?????????

-Мартчихжээ / цэг/

Мартчихсан. Ингээд л болоо. Ердөө л тэр мартсан байна шүү дээ. Тэр намайг. Зөвхөн мартсан. Мартсан. Мартсан. Өөр юу ч болоогүй.

Жаазтай зүрх хаана байна аа. Өө байхгүй. Хаячихсан. Хэнд ч байхгүй, Одоо түүнд зүрх байхгүй. Оронд нь түр тавьсан зурмал зүрх л бий.Тэр зүрх үүнийг сонсоод шууд л будаг нь хуурч эхлэв. Цэнхэр байсан юм. Харин одоо өнгөгүй болчихсон. Өнгөгүй зүрхтэй шаргал үстэй охин, эсвэл бүсгүй.

сайхан хайр гэж байдаг юм шүү олдвол бүү алдаарай

Тайландын иргэн Чадил юнинг гэx эр нас барсан хайртынхаа маш их хүсч байсан зүйлийг нь хийж түүнтэйгээ хуримаа хийжээ.Эдгээр xосууд нь хуримаа хийхээр төлөвлөж байх үед автын ослоор хөөрхий бүсгүй амиа алдсан байна.Гэвч түүний хүсэл үхсэнийхээ дараа ч биелжээ...

мартсаан гэж хэлэх мөртлөө

ЗҮГЭЭР Л ТААЛАГДЛАА

Татар-бусдын хайрыг хүндэл

мартанааа

зүрх мартахгүй ээ мартахыг хүсч байна

зүүд хүртэл чамайг үгүйлж намайг зовооно

зуу зуун жил чамтай л хамт байна гэж мөрөөдсөн

зүрх одоо харин ганцаараа хэн нэгнийг үгүйлнэ

үнсэх уруул үгүйлэх сэтгэлийн минь хязгаарт

үүлэн сүүдэр дор нуугдсан миний л хайр

өчигдөрхөн учирсан мэт эмзэг сэтгэл

өнөөдөр харин ганцаараа шаналах итгэл

өнөөдөр би энэ бүгдийг өөрийнхөөрөө дуусгахаар шийдлээ

үхэх юмсан

хэрвээ үхэх юм бол

таныг хэн ч хэзээ ч хуурахгүй

та хэнд ч хэзээ ч гомдохгүй

та хэзээ ч хаана ч өвдөхгүй

та хэзээ ч хаана ч уйтгарлахгүй

та хэзээ ч хаана ч уйлахгүй

та хэзээ ч хаана ч шаналахгүй

та хэзээ ч хаана ч зовохгүй

 хамгийн гол нь та хэзээ ч хүнд дурлахгүй ээ

надад юу ч хамаагүй

миний булшин дээр шарилж ургасан ч хамаагүй ээ

миний нэрэн дээр нохой баасан ч надад хамаагүй эээ

миний сэтгэл дээр ус цацвал тэр хүнтэй би харьцахгүй

миний итгэлийг алдвал тэр хүнд дахиж миний итгэл ирэхгүй ээ

би уранхай хувцас өмссөн байж болно

би ханзархай гутал угласан байж болно

би ямар хувцастай ямар ч дүр төрхтэй байж болно

харин миний сэтгэл цагаан байвал л боллоо

намайг муу явлаа гээд шоолсон ч надад хамаагүй

намайг муухай царайтай гэж шоолсон ч надад хамаагүй

намайг тааруу хувцас өмслөө гээд шоолсон ч надад хамаагүй

намайг архичин хөгийн арчаагүй гэж хэлсэн ч надад хамаагүй ээ

би ухаантай байлаа гээд жаргахгүй

би цэцэн цэлмэг байлаа гээд жаргахгүй

би хүссэн зүйлээ авлаа гээд жаргахгүй

учир нь би хайрлуулахгүй байгаа учираас жаргалыг хэзээ ч амсахгүй эээ

сонголт

 

Эрдэнээгийн зохиосон шүлэг Ядуу гэхдээ л би баян

Ядуу хүний юм бүхэн хэцүү

Ядруухан биедээ ахдсан олон зовлонтой

Эцгийн минь харц нь түмэн гунигтай

Ээжийн минь хоол бүхэн нь нулмистай

Хоосон явхад юм бүхэн шанлалтай

Хайртай охиноо тоотой баярлуулсандаа ичгүүртэй

Хэдийгээр би эд баялагаар баян биш ч гэлээ

Хэн хүнээс илүү хайраар сэтгэл минь баян

Хөрөнгө мөнгө эд баялаг надад үгүй ч

Хайртай охин минь хагцашгүй андууд минь

Хэзээ ч юугаар ч үл солих гэр бүл минь байгаа болхоор

Хэнтэй ч харьцуулашгүй би баян хүн...

 Зохиосон О.Эрдэнэ

янжкадаа зориулав2

Царай муут хэмээх нэгэн муурны үнэн түүх

Нийтлэлийг доорх бичлэгийн аянд сонсвол таньд илүү хүрэх болноо. та заавал сонсоод үзээрэй.

Дэлхий ертөнц дээр гоо сайхан бүхнийг авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд л бид энэ дэлхий дээр зөв амьдрах учиртай юм байна.

"Миний амьдарч байсан байрны оршин суугчид Царай муутыг ямар эрэмдэг, муухай амьтан байсныг анддаггүй байлаа. Царай муут гэдэг нь орон гэргүй, гудамжны нэгэн муур.

Царай муут энэ дэлхий дээр ердөө гурван зүйлд л дурладаг байсан юм. Амьд явахын төлөө тэмцэх, Юу таалагдсанаа идэх, Дээр нь хайрыг хүсэмжилдэг амьтан байв. Энэ цогч гурван хүсэл, мөн манай гудманд гэр оронгүй тэнүүчилж явсэн зэрэг нөхцөлүүд нь царай муутын биед арилашгүй мөрийг үлдээжээ.Өөрөөр хэлбэл гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр  тэр маань өрөөсөн нүдтэй, өрөөсөн чихтэй болчихсон байлаа. Бас зүүн хөл нь нэгэн цагт бэртэж яс нь өвөрмөц өнцөг үүсгэн эдгэсэн байсан тул муужгайн явдлыг харахаар булан тойроод явах нь уу гэх сэтгэгдэл үргэлж төрдөг байж билээ. Энэ бүхнээс гадна сүүлгүй болоод удаж байгаа болохоор сүүлнийх нь оронцог гэх өчүүхэн тасархай арай ядан цухуйж харагддагсан. Царай муутын толгой бүр мөр нь хүртэл битүү шарх сорвитой байсан тул бараан саарал судалтай эр муурыг санагдуулдаг байв. түүнийг харсан хэн бүхэнд "Пээ яасан заваан муур вэ" гэсэн цор ганц сэтгэгдэл төрдөг байлаа. Байрны бүх хүүхдийг түүнд ойртохыг хориглодог байв. Царай муутыг харсан томчууд шил чулуу нүүлгэн түүнийг хөөж тууна. байр руу орохыг завдах болгонд нь резинэн хоолойгоор ус шүршинэ. харин байр руу орсныг нь харсан тохиолдолд гаргахгүй хашраахын тулд саврыг нь хаалганы завсар хавчуулж тамалдаг байв.

Хамгийн гайхалтай нь царай муут ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг байлаа. Ус шүршиж байгаа тамлагчийн сонирхолыг буурахаас нааш явалгүй. дуулгавартай норж зогсоно. Харин хүмүүс түүн рүү элдвийн юм шидэж хөөж туухад хөлөө үрчин зогсох нь өршөөл эрж байна гэлтэй.

Хөөрхий минь хүүхдүүд харагдвал байдаг хүрдаараа чавхдан гүйж очоод  толгойгоо саврандаа үрж өөрийг нь энхрийлж өгөхийг хүсдэг байсан сан. Өр нимгэн нэгэн нь түүнийг тэвэрч авбал талархсандаа зах, Товч гээд хүрч болох бүх зүйлийг нь үмхлэн хөхдөг байлаа...

... Нэгэн өдөр хажуу байрны ноход царай муутруу бөөнөөрөө улангасан дайрцгаасан юм. Гэрийн цонхоор нохдын хуцах чимээ муужгайн тусламж хүссэн мэгшээ, нохдын эздийн "туу туу" гэх турхирааг сонсоод би муужгайд туслахаар гэрэээсээ гүйн гарав. намайг очиход царай муут маань маш их хазуулж цусандаа хутгалдан арай ядан амьсгалж байлаа. Цагираглан хэвтэж байхдаа тэр маань өвдсөндөө бас айсандаа дагжин чичирч байсан юм түүний нуруу хөл биеийн доод хэсэг нь авах юмгүй болжээ. Гунигт амьдрал нь төгсөх дөхөж байсан учир нулимс нь духан дээгүүр нь зам тутуулан урсаж байв.

Би царай муутыг тэврэн гэрлүүгээ гүйлээ. түүний цээж хэржигнэн, амьсгаа нь давчидаж байгаа нь надад мэдрэгдэж байв. тиймээс гүйж явахдаа би түүний өвчтэй газруудыг нь хөндчихгүйг хичээж явав. Хөөрхий минь бие нь өвдөж байгаа хэдий ч чихий минь долоохыг оролдож байсан сан.

Би нулимсандаа багтран амьсгаа авч чадахгүй байсан тул түр зогсоод түүнийг биедээ нээн тэврэв. Царай муут миний алганд толгойгоо тавиад өрөөсөн нүдээрээ надруу харан ... зөөлөн гиншив ... хөөрхий минь ... бие нь ямар их өвдөж байгааг үл огоорон тэр маань надаас жаахан хайр хүссэн нь тэр байлаа. эсвэл өөрийг нь жаахан ч атугай ойлгохыг хүссэн ч байж магад...

... миний амьдралд учирч байсан бодгалиуд дотроос надад хамгийн үнэнч хайраа зориулж чадсан цорын ганц амьтан нь энэ муужгай байсныг би тэр үед  мэдэрч билээ. Намайг хамгийн үнэнчээр хайрласан тэр амьтан энэхэн мөчид надад ямар хөөрхөн өхөөрдөм харагдаж байсан гээч... тиймдээ ч тэр маань өөрийнх нь өвдөлтийг намдааж чадна гэсэн итгэлээр надруу харж байсансан...

... Царай муут маань намайг гэртээ хүрэхээс өмнө миний тэвэрт амь тавьчихсан юм. Тэр өдөр би үхсэн муужгайг өвдөг дээрээ тавин орцныхоо үүдэнд удаан гэгч нь сууж билээ...

Тэр өдрөөс хойш би олон зүйлийн талаар эргэцүүлж бодсон. Тэр азгүй эрэмдэг муур цэвэр ариун сэтгэл, хязгааргүй үнэнч хайрын талаарх миний төсөөллийг орвонгоор нь өөрчилж орхисон. Үнэн шүү. Царай муут маань надад хайр гэж юу болохыг мянган ном, Легц, Яриануудаас ч илүү ихийг ойлгуулж өгч билээ. Тийм учраас би түүнд үргэлж талархаж явах болно. Түүний бие нь эрэмдэг  байсан ч миний сэтгэл түүнээс доргүй сэвтсэн байлаа. Одоо үнэнчээр сэтгэлээсээ хайрлах аргад суралцах цаг маань ирж. Дотны хүндээ сэтгэл дотроо юу ч үлдээлгүй бүх хайраа зориулж байх ёстой юм  байнаа гэдгийг ухаарлаа.

Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг царай муут шиг хайрлахыг хүснэ...

Үзээд үз үнэхээр өрөвдөлтэй

2010 онд Туркын Онтарио хотын нэгэн гудамжинд машинд дайруулсан хосыгоо сэргээх гэж зүрхэнд нь массаж хийж буй муур. Энэ үнэхээр өрөвдөлтэй бас агуу бичлэг байгаа та бүхэн үзээд сэтгэгдэлээ үлдээнэ үү

Бундын тамга Бүлээн бороо

Дурсамж Илчилж амжаагүй хайр

гоё өгүүллэг5 Чимээгүй хайр

Нэгэн хангалуун амьдралтай гэр бүл байдаг байв. Тэдний гэр бүл нь ганц охинтой ба ганц охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учираас найз залуутай нь уулзуулж учируулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн дарамт шахалтаас болж хайртай хосууд цаг үргэлж муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад хэр их хайртай юм бэ" гэж асууна. Харин залуу үг дуу цөөнтэй учираас уурыг нь тэр дор нь л хүргэчихнэ. Гэр бүлийн асуудлаас болж охин залууд байнга уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа. Залуу ч сургуулиа төгсөж үргэлжлүүлэн гадаадад сурахаар болов. Явахын өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш лдээ. гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч гэжээ???

Охин зөвшөөрч залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь арга буюу гэрлэхийг нь зөвшөөрч тэд сүй тавьжээ. Өдөр хоног өнгөрсөөр л ... Охин ажилаа хийж, залуу үргэлжлүүлэн суралцсаар л ... И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа. Нэг өдөр охин ажилдаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхээ уйлж байхыг хараад тайвшруулахыг хичнээн хичээвч  амнаас нь ямар ч авиа гарахгүй байсан нь эмчийнх нь хэлснээр тархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төв нь ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ. Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар л ... Түүнийг гэртээ ирэхэд утасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах тоолонд зүрх нь хүчтэй өвдөнө. Тэрээр  өөрт тохиолдсон явдалаа сүйт залуудаа хэлэхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайрт залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон сайн хүнтэй учирсэн гэх зэрэгээр бичсэн захиа илгээлээ. Утсаа ч авахаа болилоо ... Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага, захиа ирсээр л ... охины хийж чадах зүйл нь цор ганц чимээгүйхэн уйлах болсон байв. Тэр уйлсаар л ...

Ганц охиноо энэ бүхний эцэслэж аз жаргалтай болох болов уу гэсэндээ нүүхээр болов. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурч амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна. Нэг өдөр найз нь ирж өнөө залууг нь эргээд ирсэн гэсэн мэдээг дуулгав. найзаасаа өөрийгөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд өөрийгөө сайхан амьдарч байгаагаар хэлээрэй гэж найзаасаа гуйгаад явуулав. Хэдийгээр ингэж хэлсэн ч гэлээ хаалга тогших бүрд хүрээд ирж магад гэсэн горьдлого тээн хүлээдэг байлаа. Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтайг авчирч өглөө. Охин ч сандарч ашгуу хайрт минь намайг мартаад сайхан амьдрарч байгаа юм байна даа гэж дотроо бодов. Дугтуйг нээн хартал сүйт бүсгүй гэсэн дээр нь өөрийнхөө нэрийг байхыг олж харав. Юу болоод байгааг найзаасаа асууухаар эргэтэл хайртай залуу нь түүний өмнөөс эгцлэн зогсож байв. Бүсгүй нүдэндээ ч итгэсэнгүй. Харин найз залуу нь өөдөөс нь дохионы хэлээр Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамдаа амласнаа мартаагүй юм шүү гэдэгийг хэлэх гэсэн юм. Чинийхээ дуу хоолой болохыг зөвшөөрнө үүү??? Би чамдаа хязгааргүй их хайртай гэж дохиогоор хэлээд түүний гарт нь хуримын бөгжөө зүүж өгөв. Ингээд хайрт хоёр өөрсдийн хүсэж мөрөөдөж байсан тэр сайхан хуримаа хийж хамтдаа дутагдаж гачигдах зүйл байсан ч тэр бүгдийг даван туулсаар сайхан аз жаргалаар дүүрэн амьдарчээ.

ХАЙРТДАА ЗОРИУЛАВ

Билл Гейтс Сургуульд заадаггүй 11 Дүрэм

1 Амьдрал шудрага бус үүнтэй эвлэр

2 Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа , өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. чиний сайн тал нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

3 Чи гавъяа байгуулаагүй цагт нэр алдар чамд өөрөө ирэхгүй

4 Хэрэв чи багшийгаа хатуу чанд шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох үгүй юу гэдэг нь хамаардаг

5 Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод таны өвөг дээдэс ямар муу ажлыг сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй

6 Бүтэлгүйтэх болгондоо орчин тойрондоо байгаа элдэв зүйлд бүү бухимд, бүү үгэл өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээсээ суралцаж сур нэг алдсан зүйлдээ дахин хэзээ ч бүү алд

7 Өөрийгөө төлөвшүүл ажил улс төр гэж гүүхийн өмнө нь өөрийнхөө өрөөг янзалж цэгцэл.

8 Амьдрал гэдэг чиний сургууль шиг биш сургууль чи хичнээн л бол хичнээн шалгалт өгч тэнцэж болно. Харин амьдрал дээр чи ганч л удаа шалгалт өгнө гэж ойлго.

9 Амьдралд жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "БИ"-гээ олоход туслана, үүнийг чи хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой

10 Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаа зүйлтэй бүү андуур. амьдрал дээр ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг

11 Цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээхгүй. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Авт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсруулахыг эрхэм болгох хэрэгтэй. Өөртөө тавьсан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал чамайг шалгналын нэрнээс хасна гэж хэзээ ч байхгүй

гоё өгүүллэг4 Мотоциклын осол

Залуу хар хүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтой давхиж байлаа. тэд асар хурдтай буюу 180км\цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй:Хурдаа багасгаач, Гуйж байна...

Залуу: Сайхан л байна шүү дээ, харин ч зугаатай байгаа юм биш үү?

Бүсгүй:Гуйж байна шдээ хурдаа багасгаачдээ...

Залуу:Тэгвэл надад хайртай гэдгээ хэл...

Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хайрт минь хурдаа жаахан багасгалдаа тэх үү...

Залуу:Харин одоо намайг чангаас чанга тэвэрээч...

Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв

Залуу: Малгайг минь аваад өмсчихдөө миний толгойг бариад байна...

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклын осол, тоормос нь эвдэрснээс болж мотоциклтой хоёр хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ.

Харин байдал үнэн хэрэг дээрээ өөр байлаа. замд явж байхдаа залуу мотоциклын тоормос нь эвдэрсэнийг хайртай бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин түүний оронд бүсгүйгээс өөр нь хайртай эсэхийг нь асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ өмсүүлээд өөрөө амиа алджээ.

Гоё өгүүллэг3 Жинхэнэ дурлал

Нэгэн залуу нэг бүсгүйн араас хоёр сарын турш гүйв. Нэгэн өдөр араас нь дагаад салахгүй явхад нь бүсгүй тэсэлгүй эргэж хараад: Яагаад намайг ингэж удаан дагаад байгааа юм бэ??? гэсэнд залуу: Би чамд хайртай бүүр дэндүү их хайртай гэж хэлэв. хариуд нь бүсгүй: Эгч маань чиний араас ирж байна. тэр надаас илүү хөөрхөн, би чамайг тоохгүй түүн дээр оч гэж хэлэв. Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бүсгүй ирж явааг хараад бүсгүйд уурлан: -яагаад надад худлаа хэлэв??? гэхэд бүсгүй хариуд нь -харин чи өөрөө яагаад надад худлаа хэлэв???  хэрэв чи надад үнэхээр хайртай байсан бол чи эргэж харахгүй байх байсан юм. яагаад гэвэл чиний нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй гэжээ.

янжкад би чамаас өөр хүн хардаггүй шүүү хэ хэ

Гоё өгүүллэг2 Аугаа их хайр

Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй 1 доллар 87 цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов.Гэвч яг 1 доллар 87 цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гархад ерөөсөө ганцхан хоног үлдээд байв. Делла долоо хоногт ердөө наймхан долларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд хайрт нөхөрийнхөө хамт амьдардаг байв. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж аж. нулимсаа арчиж дууссаныхаа дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоор арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов. Маргааш шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л 1доллар 87 центтэй байлаа. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авхад хүрэхгүй байв. Хайрт Жимдээ авч өгөх бэлэгийн тухай бодон баярлах үе ч цөөнгүй байлаа. Делла цонхноос холдон толины өмнө очив. Овойлгон шуусан үсээ задгай тавьхад түүний үс мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр хоёрт бахархаж явдаг хоёр зүйл байдаг аж. Нэг нь Жимийн өвөг эцэгээс үлдээсэн алтан цаг нөгөө нь Деллагийн нурууг нь даган урсах үс байлаа. Деллагийн алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур тээнэгэлзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимас унагав. Нулимсаа ч унаж амжаагүй байтал Делла ухас хийн гадагшаа гарав. Бүх төрлийн үс авна гэсэн нэгэн хаалганы өмнө очиж хэсэг зогссоны эцэст шууд л дотогшоо ороод үсийг минь авахгүй биз гэж асуув.Деллад өөрийн бахархаж явдаг үснээсээ хагцахад хэдийгээр хамгаас хүнд байсан ч өөрийн хайрт залууг зул сарын баяраар бэлэггүй үлдээхийг үлдээхийг хүссэнгүй.  Эзэн авгай үсийг нь барьж илж үзээд 20 доллар гэв. Делла ч за тэгвэл хурдал гэв. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай л гэж нэг хайсан зүйлээ оллоо. Цагны алтан гинж үнэхээр Жимийн алтан цаганд тохирсон сайхан гинж байлаа. Делла бэлэг нь жимд таалагдах болтугай гэж залбирав. Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делларуу харангаа бэлгээ өгөв. Бэлгэний хайрцагийг онгойлгон харвал урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч түүнд одоо энэ даруулга хэрэггүй болсон. Беллагийн нүднээс дүүрэн нулимс сувдан хэлхээ мэт урсаж байв. Гэвч түргэн зуур өөрийн бэлгээ Жимд сунгав. Жим бэлгээ нээгаад цагны алтан гинж олж харав.  Гэвч түүнд одооо энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй ажээ. учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ. гэсэн ч тэр хоёр сэтгэлээр унасангүй.

Яагаад гэвэл тэр хоёрын дунд

Худалдаж ч,Худалдан авч ч

Болшгүй аугаа их ариун гэгээн

Хайр сэтгэл байлаа

хайртдаа зориулав5

сэтгэлдээ би эзэнтэй байх гэж чамайг санадаг

сэмрэх гунигаа хөгтэй байлгах гэж чамайг боддог

дутаж гомдсон сэтгэлийг дүүрэн байлгах гэж чамайг дурсдаг

дурлал хайрын сэтгэлээр чинь би гоёж явдаг 

нэг л мэдхэд нэрийг чинь би олон удаа хэлчихдэг

нэхэл ихтэй хайрын манан дунд төөрдөг

чийгтэй үдшийн бүрэнхийд хайр эвдрэх шиг

чиний тухй дурдатгалыг эвлүүлж ядан байдаг

санан санан ирхэд минь чи эзэнгүй байдаг

сансанаар биш дээ гэж бүхнийг зөвтгөж орхиод

салгуу холын алсаас гуниг тээгээд буцдаг

хаврын салхи намрын бороо нэвтрэмгүй

хайрын өчил болгон шүлгээн би тэрлэж

хаан сэтгэл боол зүрхэндээ дүрийг чинь илгээхдээ

хамгаас жаргалтай гэж өөрийгөө боддог оо

 

 

хайр гэж юу вэ???

хайр гэдэг нь ханан дээр зурсан зураг биш

хайр гэдэг нь хадан дээр сийлсэн дурсгал биш

хайр гэдэг нь хэн хүний хэмээгүй хэлчихдэг үг биш

хайр гэдэг нь харин хамгаас нандин итгэлцэл мөн

хамаг л амьтдын эх үрээ харамлах сэтгэлийг

холын харь орноос эх нутгаа санах бодлыг

хачин сайхан байгалийн тансаг бүхнийг мэдрэхийг

хайлган сэтгэлт хүмүүс хайр гэдэг ажээ...

өгөөмөр сэтгэлт багшийн шавьдаа сургах эрдмийг

өөрийг нь хүмүүжүүлж өсгөсөн эцэг эхийн ачийг

өстөн дайсан байсан ч бие биесээ өршөөх сэтгэлийг

өөр хэсэг хүмүүс бас хайр гэдэг ажээ...

хөх тэнгэрийн нар амьтай бүхнийг ээхийг

хөрст дэлхийн шороо ургамал бүхнийг тэтгэхийг

хавар болоход эргээд ирдэг нүүдлийн шувуудын цувааг

хорвоо дэлхийн хүмүүс хайр гэдэг ажээ...

бодь сэтгэлт хүний зүрхний хэмнэл алдагдуулж

бодол сэтгэлдээ ганцхэн түүний тухай бодож

буруугүй байсан ч буруутай л юм шиг өмнө нь сөхрөхийг 

бодь сэтгэлт хүмүүс хайр гэдэг ажээ...

 

 

бундын тамга аниргүй

уйлхад нулимсыг арчих чи дэргэд минь байх уу

учирсан энэ хайрын эзэн нь чи л байх уу

хайраа чи наддаа хайртай юу хамтдаа хоёул амьдрахсан

нээрээ чи надтай хамт байх уу насан туршдаа жаргахсаан

                 сэтгэл минь энэ шөнөөр

                 аниргүйн гүнд ганцаардсан

                 чамдаа хэлэх аз жаргалын дуулал

                 чи минь наддаа нандин эрдэнэ

хүсэл мөрөөдлөө аз жаргалаар шивнэсэн

хүмүүн заяагаар чамдаа дуулъя

гүн харанхуйд гэрэлтэн анивчих од чамаараа бахархы

үнэн сэтгэлдээ үргэлж чамайг дурсан дуулъя

                 сэтгэл минь энэ шөнөөр

                 аниргүйн гүнд ганцаардсан

                 чамдаа хэлэх аз жаргалын дуулал

                 чи минь наддаа нандин эрдэнэ

хайртдаа зориулав4

чамайгаа санасан гээд хацар дээр чинь аяархан үнсье

надаас бүү холдооч гээд чамайгаа чанга тэврье

ганцхан чамд хайртай гээд дэлхийгээр нэг зарлъя

чамдаа үнэнч байя гээд чихэнд чинь зөөлнөөр шивнье

 

хайртдаа зориулав3

хайртай болсон ч хэлж чадахгүй

хамт байсан ч харж чадахгүй

халамж тавьсан ч энхрийлж чадахгүй

хайр гэж ямар хэцүү юм бэ? туслаач

хайртдаа зориулав2

чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн

чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан

хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн

хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн

хайртдаа зориулав1

чамайг харж нүд минь амардаг

чинийхээ тухай сонсож чих минь амардаг

чамдаа хүрч бие минь амардаг

чамайг хайрлаж зүрх минь амардаг

naiz

naizuuddaa hairtai shuu ta nar ger buliinhnees oor nadad yu ch baihgui

а-cool Аниргүй итгэл дууны үг

Дурлал чи гунигаар дүүрэн дутуу хайрласан заяа юм уу

Эгэл даруу тэр царай чинь нэг л өдөр өөрчлөгдсөн

Чамтай байсан сайхан дурсамж нартай жаргалаа гэж үү

Ийм хайрыг би хүсээгүй ээ эгэлгүй дотно сэтгэл байждээ

           Амьдрал өөрөө гайхам сайхаан ч

           Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юм аа

           Анхны хайрын үлгэр жаргасан ч

           Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе2

Бороотой шиврэн уйлсаан бодол сэтгэлд минь үгүйлэгдсэн

Зүрхэндээ уйлсан эр хүн би зүгээр цөхөрч байна

Хагцалаас өрсөх хайрын дурсамж хамаг бүхнээ мартаад уйлвуу

Ийм хагцалыг би хүсээгүй ээ эгэлгүй дотно итгэл байждээ

            Амьдрал өөрөө гайхам сайхаан ч

            Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юмаа

            Анхны хайрын Үлгэр жаргасан ч

            Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе2

Дурлал чи гунигаар дүүрэн дутуу хайрласан заяа юм уу

Эгэл даруу тэр царай чинь нэг л өдөр өөрчлөгдсөн

Чамтай байсан сайхан дурсамж нартай жаргалаа гэж үү

Ийм хайрыг би хүсээгүй ээ эгэлгүй дотно сэтгэл байждээ

              Амьдрал өөрөө гайхам сайхаан ч

              Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юм ааа

              Анхны хайрын үлгэр жаргасан ч

              Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе2

 

үнэхээр сайхан дуу

салхинд туугдсан юм шиг амьдрал

салхинд туугдсан юм шиг амьдралд

солиотой юм шиг хийсч

сонингоор цохиулсан ялаа шиг

согтуу юм шиг амьдарч

цэцэг цэврүү шиг хүүхнүүдийг

шүлсээ залгин харж

цөөрмийн галуу шиг авгайг

шүд зуун тэвчиж

мөнгөний гахай шиг баячуудыг

мөрөөдлийн бурханд тооцож

мөнхийн ядуу амьдарлаа

зүхлийн дээдээр зүхэж

хоногийн хоолоо олох гэж

хотын гудамж метерлэж

хойтын амьдарлаа залгуулах гэж

хогийн сав ухах шахаж

зүүдлье ч гээд зүүдлэгдэхгүй

зүгээр л нэг амьдарлыг мөрөөдөж

зүг нь олдохгүй хорвоог

зүсэн бүрээр нь аргадаж

санаа сайн бол заяа сайн гэдэгт итгэж

саар бүхнийг уучлан

сайн бүхнийг дэмжиж

сахил хүртэх шахаж

эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгчилэн

энэ амьдралдаа зүтгэсээр

ирээдүйн төлөө мэрийсээр

энэрэлгүй хорвоод жаргал үзэлгүй дуусах нь эээ

буяныг бодож хүний хүүхдийн эцэг болж

бурханыг бодож хэдэн төгрөг зарж ном уншуулж

буурлаан бодож хүний зэрэгтэй амьдрах гэж

буцахаа бодож нүглийг тэвчиж буяныг хичээж

амьдралдаа өөдөлсөнгүй ээ

аль бурханы зурсан зураг юм бол

аль чөтгөрийн хорлосон хорлол юм бол

аль насандаа хийсэн үйлийн үр юм бол

аль төрөлдөө буянаа гөвсөн золиг юм болдоо

заяа буян байдаг юм бол хичээхгүй яасан юм бэ

зураг төөрөг байдаг юм бол мэрийхгүй яасан юм бэ

зонховын шашин авардаг юм бол харахгүй яасан юм бэ

зөндөө олон бурхад байдаг юм бол сонсохгүй яасан юм бэ

хуурмаг бүхэн өөдлөөд байх юм

худалч бүхэн дэвшээд байх юм

хуншгүй бүхэн завшаад байх юм

хуудуутай бүхэн залгиад байх юм

буян бодсон нь урууддаг юм бол

бурхан чи бүү чалч

буурлууд та нар амаа тат

үзэл нийлэхгүй хорвоотой үхтлээ тэмцэнээ би

үзэх нүдгүй заяатай унаталаа тэмцэнээ би

үнэн нь олдохгүй амьдралтай ухарч няцахгүй тэмцэнээ би

үйлийн үргүй үхэлтэй учирталаа л тэмцнээ би

 

 амьдрал яг л энэ шүлэг шиг

 

 

 

гоё өгүүллэг

ээж хүү хоёр шинэ жил болохыг хүлээн сэтгэл нь догдлон хүлээн юмаа бэлдэж суутал хүү нь аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? удахгүй шинэ жил боллоо шдээ би модоо засаад хүлээгээд л байхад гэж хүү нь хошуугаа цорвойлгон ээжээсээ асуулаа. хүүгийн энэхүү асуултанд эхийнх нь сэтгэл өмрөх болж нүдэн дээр нь гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн байж залгиад "Миний хүү багшийнхаа үгэнд сайн ороод хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүүдээ" гэж хэлээд толгойг нь иллээ. хүү нь энэ жил аав нь заавал ирнээ гээд итгэл тавин хүлээж байв. Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ аав минь над дээр ирээсэй гэж хүслээ шивнэж түрүү жилийн шинэ жилээр өвлийн өвгөнд "Аавыг минь хурдан ирүүлж өгөөч" гэж гуйсан болхоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа. Хүү дахин ээжээсээ "Аав яагаад утсаар ч ярьдаггүй юм бэ манай ангийн болдоогийн аав ч гэсэн хол байдаг тэгэхдээ байнга утсаар ярьж байдаг шдээ" гэж асуухад нь ээж нь "миний хүүгийн аав бүүр хол сүлжээгүй газар байдаг юмаа. тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад удахгүй ороод л ирнэ тийм болхоор миний хүү тэвчээртэй хүлээж байгаарай" гэж хэлэн аргаллаа. Хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай ярихад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэдэх билээ. Анх хүүгийнхээ аавтай танилцаад хамаг нандин бүхнээ түүндээ л зориулж аз жаргалаар дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй даанч бодсонгүй. хорвоо дэлхий зогсох мэт болоод уйлан үлдсэн түүнд "Уучлаарай би эхнэр хүүхэдтэй. хэрэв чамд хэлсэн бол чи намайг тоохгүй байсан шүүдээ" гэж жишим ч үгүй хэлээд зөрүү харсан түүндээ гомдохын ихээр гомдож орь ганцаар уйлан үлдсэн тэр үдэш саяхан юм шиг тодхон санагдана.  Айл гэрийн амьдралыг бусинуулж алаг үрийг нь өнчрүүлж  аавыг нь булаахгүй гэсэндээ өөртөө баймгүй их зориг тэвчээр гаргаж хөөрхий бүсгүй хүүхэдтэй болсон гэдгээ ч хэлж чадалгүй уйлан үлдэж байсансан. Хаврын тэр хуйсагнуур өдөр орчлон хорвоо хөрвөх мэт болж, хүүхдээ авхуулъя гэж шийдээд уйлан явснаа одооо бодоход дэндүү аймар бас харгис. ийм хөөрхөн үр  нь энэ хорвоод мэндэлж чадахгүй болох байсан гэж бодохоор хүүгээ улам их хайрладаг юмсанж. түүний амьдралын гол утга учир гэрэл гэгээ нь амин үр нь болохоор аргагүй бизээ. тэр мөчөөс бүсгүй эр хүнд итгэхээ больж, худал хуурмар эрчүүдээс өөрийгөө хүүгээ хамгаалах гэж их л хичээдэг байлаа. Үнэндээ дахиж хууртаж ахиад л сэтгэлээ шархлуулахаас дэндүү их айж байсан болохоор тэр.

шинэ жилийн баяр хаяанд нь ирж гудамж талбайд гэрэлт чимэглэлүүд гоёхон гялалзаж, дэлгүүр хоршоо хүний хөлд дарагдсан хүн бүр цаанаа л нэг догдолж хүлээсэн байдалтай байх бөгөөд харин хүү юу юунаас илүү догдолж бас аавыгаа хүлээж байлаа. Хүсэл минь заавал биелэнэ гэж хүү дахин дахин хэлж байв. аав ээж хоёрынхоо гараас хөтлөөд явж байгаа хүүхдүүдийг хараад аав минь ирэхээр би ч бас ингээд явнадаа гэж бодон хөөрнө мөн атаархана. Хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийн баяраар Цасан гуа ба долоон одой  үлгэрт тоглоод бэлгээ аваад гэрийнхээ зүг яарч явлаа гэртээ ирэхээс нь өмнө аав нь ирчихвэл яанаа гэж санаа нь зовж байв. амттан бүхэн ширээн дээрээ өрсөн ширээндээ суугаад урьдын адил хоёулхнаа шинэ оноо угтах гэж буйдаа хүүгийн сэтгэл дундуур байв. Байн байн санаа алдан цонхон дээр доош харан суун "Аав дахиад л ирэхгүй нээ" гэж аядуухан сул хоолойгоор амандаа шивнэнэ. телевизээр шинэ жилийн зохиомжууд шинэ жилийн дуу эгшиглэж хүмүүс түрүүчээсээ салютаа буудуулж эхэлжээ. Гуниглан суугаа бяцхан хүүгээ харсан эхийн сэтгэл бас л гундуухан уйтгартай болон хувирав. Дор дороо нэг нэгийг бодон байх ээж хүү хоёрын бодолыг үргээн хонх дуугарлаа. Хүү итгэл тээсэн харцаар ээжрүүгээ нэг асуусан байртай нэг хараад хаалгаруу гүйчихлээ. "Хэн байдаг билээ гэж" гайхаад үүдээ тайлаад бүр балмагдаж орхилоо. Мөнөөхөн цан хүүрэг татуулсан хүн "Алив миний хүү аавдаа ир, их удаан хүлээсэн үү?" гээд өвдөг дээрээ бөхийн суугаад хүүг тэврэн аваад дээр гэгч өргөлөө "Ааваа" гэж хүү нь баярлан урьд нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа хүзүүдэн зүүгдлээ. Бүсгүй эхлээд гайхаж дараа нь хөөж гаргая гэж бодсон ч хүүгийнхээ тэр их баяр хөөрийг унтрааж зүрхэлсэнгүй. Хүү нь нөгөөх эрийн өвөр дээр суугаад чөлөө завгүй шулганаж, зурсан зургуудаа үзүүлэн хадгалсан чихрээ гарган өгч маш ихээр хөөрөн баярлаж байлаа. Харин түүнийг доромжилж байгаа, Хүүг нь хуурч байгаа ажлынхаа газрын залууд уур нь хүрч алгадаад авмаар  байсан ч хүүгээ бодоод яаж ч чадсангүй. тэд хамтдаа шинэ оноо баяр хөөртэй угтаж, цонхоор шөнийн тэнгэр түмэн өнгөөр гялалзах сальют буудахыг харан гайхаж хөгжилдөж байлаа. . хүүгийн хамгийн сайхан угтсан шинэ жилийн баяр нь энэ баяр болж байсан учир хүү хөөрөн баярлаж байгаа нь аргагүй. олон олон хүмүүс баярлаж байсан ч хүү тэд бүхнээс хамгийн жаргалтай нь байлаа. хүүгээ унтуулсаны дараа бүсгүй сая л гэмт залууруу ууртай нүдээ хялалзуулан юу юугүй хашгичин загнах гэтэл залуу чимээгүй байхыг гуйгаад "Чшш хүү сэрчихнэ. юуны өмнө найзыгаа уучлаарай би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгуулах гэж зөндөө хэлсэн боловч чи даанч итгээгүй . гэхдээ амьдарлын минь утга учир чи болоод удаж байгаа. нодлин жилийн байгуулгийн шинэ жилээр өвлийн өвгөн болсондоо? тэр үед хүүд бэлэг өгөөд өвгөн аавдаа хүслээ хэлээрэй гэсэн чинь "аавыг минь хурдан ирүүлж өгөөч гэж" гэж надаас чин сэтгэлээсээ гуйсан юм.  тэгээд л би их удаан бодсоны эцэст өнөөдөр л зориг гарган ирлээ" гэх нь тэр. Бүсгүй үнэндээ юу ч дуугарч чадсангүй. Гомдолын цөхрөлийн баярын нулимс хацрыг нь дагаад урсаад л байлаа.  Шинэ жилийн шөнө ч намуухан гадаа цас зөөлхөн бударч шөнийн одод тэнгэрийг өдөр адил гэрэлтүүлж байв. Шинэ оны эхний нар урган мандахад хүү сэрлээ. Сайхан зүүд байх вий гээд бушуухан Ааваа Ээжээ гэж дуудтал ээж нь инээмсэглэн ирэн хүүгээ үнслээ. Харин галын өрөөнөөс аав нь "ӨӨ миний хүү сэрчихсэн үү? Алив аавдаа гүүгээд ир аав нь үнсье" гээд хүүг дуудлаа. шинэ оны шинэхэн өглөөний наран нүд гялбуулж яг л бяцхан хүүгийн сэтгэл  мэт цагаахан цасан дээрээс бударч ээж аав хоёрынхоо гараас хөтлөлцсөн хэн бүхнээс илүү аз жаргалтай хүү  инээмсгэлэн цэцэрлэгийн зүг одлоо.

 

энэхүү гоё өгүүллэг шиг бүх хүмүүс хоорондоо адилхан биш та хэн нэгний хувьд юу ч биш байж болох ч өөр нэгэн хүний хувьд хамгийн үнэтэй эрдэнэ нь байдаг юм шүү. хайраас хүн хамгийн аймшигтэй шархыг олдог ч тэр шархыг эмлэх эм нь зөвхөн хайр байдаг юм шүү.

эрдэнээгийн хайрт найзууд

эрдэнээгийн сэтгэлийн үг

өнөө маргаашийг өнгөрөөх хайр надад байхгүй

өрөөл бусдыг ашиглах санаа надад байхгүй

үүрд бадамлан асах сэтгэл надад бий

үсээ цайтал хүлээх тэвчээр ч бас бий

янжка би чамд хайртай насан туршдаа

 

хайрын шүлгүүд 3

дэгэн догон сэтгэлээ шүлэг бичиж тайтгаруулъя гэтэл

дэвтрийн нимгэн хуудсанд нулмис нүүгээд болсонгүй

өөнтөгч энэ орчлонд чамаас бусдыг хайрлая гэтэл

өр зүрхэнд минь багтах зай нэгэнт алга болжээ

 

хайрын шүлгүүд 2

зүүдэнд чинь би хүрээд очно

зүрхэнийхээ үгийг шивнээд буцна

зөвхөн чамтай уулзахаар очно

зүгээргүй бас үнсээд буцна

нууцаа дэлгэе би чамд хайртай

нуулгүй хэлье би чамайг хайрладаг

сэмхэн шивнье чамайг санаад үхдэг

санаагаа тулгая хайранд минь итгээч

 

 

хайрын шүлгүүд

хэрвээ чамайг зуун хүн хайрлавал тэдний нэг нь би

хэрвээ чамайг арван хүн хайрлавал тэдний нэг нь би

хэрвээ чамайг ганц хүн хайрлавал тэр нь би

хэрвээ чамайг хэн ч хайрлахгүй бол би энэ ертөнцөөс үүрд явсан байх болноо

янжка би чамд хайртай

(Нийт: 47)

Шинэ сэтгэгдэлүүд